644 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна гэж үзжээ. I. 2. Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтад дурдсан “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн баганын 25 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж байгааг өргөдөл гаргагчид дараах үндэслэлээр тайлбарлаж байна: а/Улсын Их Хурал, Засгийн газар нь нийгмийн даатгалын сангуудыг холимог өмчийн хэлбэрт шилжүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийгмийн даатгалын байгууллага нь улсын нэгдсэн төсөв болон орон нутгийн төсвөөс санхүүждэггүй бөгөөд өөрийгөө санхүүжүүлэх зарчмын хүрээнд буюу дээр дурдсан холимог өмчийн сангуудаас үйл ажиллагааны зардлаа бүрэн нөхөж ажилладаг учир тэрээр төрийн захиргааны байгууллагад хамаарагдах ёсгүй. Иймээс Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгож баталсан дээр дурдсан тогтоолын хавсралтын 25 дугаар заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасныг зөрчсөн байна. б/Нийгмийн даатгалын байгууллага нь холимог өмчийн хэвшилд хамаарагддаг, өөрийгөө удирдах удирдлагатай үйлчилгээний байгууллага болох чиглэлээр хөгжиж байна. Гэтэл Улсын Их Хурал, Засгийн газраас нийгмийн даатгалын тогтолцоог төрийн захиргааны төсөвт байгууллага байдлаар хөгжүүлэх зохицуулалт хийж дээр дурдсан тогтоолд тусгажээ. Иймд дээр дурдсан тогтоолын хавсралтын 25 дугаар заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг зөрчсөн байна. в/Улсын Их Хурлын тогтоолын дагуу нийгмийн даатгалын байгууллагыг төрийн захиргааны байгууллагад хамааруулж, улмаар нийгмийн даатгалын сангуудыг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулснаар энэхүү холимог өмчийг өмчлөгч даатгуулагчдын уг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5