Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

643 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгаа нь нийгмийн даатгалтай шууд холбогдсон хуулиудаа дээдлэн үзэж хэрэгжүүлэхгүй байгаа хэрэг мөн. Нийгмийн даатгалын тухай багц хуулиудыг ийнхүү төсөв, санхүүгийн тухай хууль тогтоомжоор үгүйсгэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн байна. б/Нийгмийн даатгалын сангууд нь холимог өмчийн хөрөнгө гэдгийг Улсын Их Хурал, Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийг улсын төвлөрсөн төсвийн орлого, зарлагад хамааруулан үзэж төвлөрсөн төсвийн хуульд тусгаснаар нотлогдсон юм. Ийм учраас Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хуулийн 1.1.1. ж, 2.1.19 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасныг зөрчсөн байна. в/Нийгмийн даатгалын тогтолцоо нь гурван талт өөрийгөө удирдах удирдлагатай, холимог өмчийн хэвшилд хамрагдах өвөрмөц байгууллага хэлбэрээр хөгжиж байгаа билээ. Энэ нөхцөлд төр нь олон арван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө бүхий нийгмийн даатгалын сангуудыг холимог өмчийн өвөрмөц хэлбэрийнх нь хувьд хөгжүүлэх зорилгоор зохицуулалт хийх үүрэгтэй. Гэтэл нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийг улсын төвлөрсөн төсвийн орлого, зарлагын бүрэлдэхүүнд хамааруулж улмаар төрийн өмч байдлаар ашиглах, нийгмийн даатгалын байгууллагыг төрийн захиргааны байгууллага хэлбэрээр хөгжүүлэх зохицуулалт хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг зөрчсөн байна. г/Нийгмийн даатгалын шимтгэл нь ирээдүйд тохиолдож болох эрсдэлээс хамгаалах зорилгоор нийгмийн даатгалын санд хадгалуулж буй даатгуулагчийн хувийн өмч учир энэхүү өмчөө даатгуулагчид нь эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй. Гэтэл Засгийн газар нийгмийн даатгалын сангуудыг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулснаар уг хөрөнгийн чөлөөт үлдэгдэл болон хуримтлалыг эзэмших, ашиглах, зориулалтын бус зүйлд зарцуулах бололцоотой болж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5