642 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүүргийн 2 дугаар хороонд оршин суугч Чүлтэмийн Балжинням, Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суугч Бат-Очирын Эрдэнэцэцэг нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд 2003 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хуулийн 1.1.1. ж, 2.1.19 дахь заалт, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтад дурдсан хүснэгтийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн баганын 25, “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоолын 2 дугаар заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь ... өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн ... хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, ... хөрөнгө ..., эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах ... -ыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэж үзсэн байна. I. 1. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хуулийн 1.1.1. ж, 2.1.19 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөнийг өргөдөл гаргагчид дараах үндэслэлээр тайлбарлаж байна: а/1995 онд батлан гаргасан нийгмийн даатгалын багц хуулиуд болон 1999 онд нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу нийгмийн даатгалын сангууд нь өмчийн бүх хэвшлийн байгууллагууд, түүнчлэн ажилтан, албан хаагчид цалингаасаа шимтгэл төлж бүрдүүлдэг холимог өмчийн сан болсон билээ. Иймд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө биш, харин холимог өмчийн хөрөнгө юм. Энэхүү холимог өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах харилцааг зохицуулсан нийгмийн даатгалын багц хуулиуд байсаар байтал төсөв, санхүүгийн тухай хуулиудаар уг харилцааг давхар зохицуулж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5