Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

641 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2003.05.21 Дугаар 02 Улаанбаатар хот Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, 2003 оны төсвийн тухай хууль, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоол, “Ядуурлыг бууруулах,өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоолын зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд Л.Рэнчин, Ч.Дашням, В.Удвал, Ц.Сарантуяа /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, өргөдөл гаргагч иргэн Д.Нармандах, А.Батсайхан, М.Чимэддорж, Ч.Балжинням, Б.Эрдэнэцэцэг, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гомбожав, С.Төмөр, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Улаан, Ш.Батбаяр нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч Дамдинжавын Нармандах, Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч Авирмэдийн Батсайхан, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч Мишигийн Чимэддорж, Сүхбаатар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5