638 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нөгөө талаар шүүхийн ямар ч шийдвэрийг зохигчид хэрэв хүсвэл давж заалдах, дахин хянуулах зарчим зохигчдын хувьд үргэлж нээлттэй байх учиртай. Энэ нь шударга шүүхийн үйл ажиллагааны гол нөхцөл юм. Чухамхүү давж заалдах зарчим чөлөөтэй хэрэгжсэнээр шүүхийн шийдвэрийн үнэн зөв байх нөхцөл бүрэлдэнэ. Энэ ч учраас Монгол Улсын Үндсэн хуульд иргэд асуудлаа “шударга шүүхээр шүүлгэх”, “шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэсэн ойлголтуудыг иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний томоохон үзүүлэлт болгож оруулсан гэж үзэж болно. 2. Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д прокурор иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “Өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд прокурорын үйл ажиллагааны чиглэлийг тодорхой тоочиж тодорхойлсон. Тухайлбал энд зааснаар прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох л үндсэн эрх үүрэгтэй гэж ойлгож болно. Тэгэхлээр “Өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ” гэсэн нь Үндсэн хуульд томъёолсон прокурорын эрхийг хэт өргөжүүлэн үндэслэл муутай тайлбарлаж хуульчилсан байна. Прокурор шүүх хуралд оролцохдоо прокурорынхоо л эрх үүргийг оролцогчийн хувьд эдлэхээс биш /оролцогчийн эрх үүрэг буюу ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдлэх гэдэг нь нээлттэй бөгөөд энэ тухай прокурорын байгууллагын тухай хуулинд ч заачихсан байгаа/ аль нэг өөр оролцогчийн, тухайлбал өмгөөлөгчийн бүрэн эрх эдлэх нь зохимжгүй юм. Учир нь ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлд хуралд оролцсон прокурорт хэрэгтэй байж болох бүх эрх, үүрэг хуульчлагджээ. Мөн Прокурорын байгууллагын тухай хуулийг тайлбарласан Дээд шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны 2 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 3-д “Өмгөөллийн тухай хуулийн 16.3 дугаар зүйлд прокурор ажлаасаа өөрчлөгдсөнөөс хойш 3 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон тул прокуророор ажиллаж байх үедээ Өмгөөллийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийн бүрэн эрхийг эдлэхгүй” гэж заасныг энд анхаарч үзэх нь зүйтэй байна. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5