Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

639 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “…энэ хуулийн 20.2; 38.9; 65.1.3; 65.1.6; 65.1.10 дахь …зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй” гэсэн заалт, мөн Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцож, өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ” гэсэн заалтын “…өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ” гэсэн хэсэг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Прокурор энэ хуулийн 16.1-д заасан ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн заалтын “…34 дүгээр” гэсэн хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн …шударга шүүхээр шүүлгэх …шүүхийн шийдвэрийг давж заалдах …эрхтэй”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул хүчингүй болгосугай. 2. Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 1 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгосугай. 3. Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Л.РЭНЧИН Ж.БОЛДБААТАР Д.ЧИЛХААЖАВ Ч.ДАШНЯМ В.УДВАЛ Н.ЧИНБАТ Ц.САРАНТУЯА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5