637 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор хэлэхдээ: “1. Иргэний эрх зүйн маргаан л шүүхэд харъяалагдах ёстой. Иргэний эрх зүйн маргаан биш л бол шүүхэд харъяалагдахгүй. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гэдэг нь иргэний байцаан шийтгэхийн процессын өвөрмөц үйл ажиллагаа болохоос иргэдийг шүүхийн хаалгаар дахин оруулахгүй гэсэн үг биш. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь хэсгийн заалт нь давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах эрхийг нь хязгаарлаагүй болно” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр иргэн Н.Хайдав хэлэхдээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь хэсгийн заалтаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн талаар дээд шатны шүүхэд гомдол гаргах иргэний эрх хаагдаж байгаа юм” гэжээ. Маргааныг хянан хэлэлцээд гаргасан тогтоолын үндэслэл: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д шүүхээс нэхэмжлэлийг хянах явцад гаргасан зарим тогтоол, захирамжийг давж заалдах гомдол гаргаж болохгүйгээр хуульчлан заажээ. Тухайлбал, Арбитрт харъяалагдах хэрэг байна гэж буцаах /20.2/; нотолгооны ач холбогдолгүй хамааралгүй, эсвэл нууцад хамаарагдах зүйл гэж баримт сэлтийг нотлох баримтаас хасах, шаардан авахаас татгалзах /38.9/; шүүх болон тухайн шүүхэд харъяалагдахгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.1, 65.1.2/; шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.3/; тухайн асуудлын талаар урьд нь шүүх арбитрын шийдвэр гарсан гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.6/; маргаж байгаа зүйлийн талаархи хэргийг өөр шүүхэд шийдвэрлэж байгаа, тухайн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа, хариуцагчийн хаяг тодорхойгүй, хариуцагч иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.7, 65.1.8, 65.1.9, 65.1.10/ зэрэг асуудлаар гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг давж заалдахгүй гэж хуульчилсан нь шүүх, шүүгч эдгээр асуудлаар алдах ёсгүй, цаашид дахин ярих шаардлагагүй гэсэн утга агуулгатай болжээ. Гэтэл алдаагүй, ямагт зөв шийддэг асуудал гэж байдаггүй.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5