636 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурал авч хэлэлцээд гаргасан тогтоолдоо: “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заасан “энэ хуулийн 20.2; 38.9; 65.1.1; 65.1.3; 65.1.6-65.1.10 дахь …зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй” гэсэн заалт, Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан “…өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д заасан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн …34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д заасан “Монгол Улсын иргэн …шударга шүүхээр шүүлгэх, …шүүхийн шийдвэрийг давж заалдах …эрхтэй” гэсэн заалт, Тавин зургадугаар зүйлийн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 1 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1-д заасан “шүүхэд харъяалагдахгүй”, 65.1.6-д заасан “…эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан…”, 170.3-д заасан “энэ хуулийн …74, 75, 76 дугаар зүйл, 106.5, 129, 130 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргахгүй”, 31.1-д заасан “прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалтууд, Прокурорын байгууллагын тухай хуулийн 16.6-д заасан “Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос прокурор татгалзах ёсгүй”, 16.1-д заасан “Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно…” гэсэн заалт, мөн зүйлийн 2-д заасан “Прокурор энэ 16.1-д заасан ажиллагаанд оролцохдоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 1 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрсүгэй” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр УИХ-ын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5