635 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 65.1.6-65.1.10 дахь ...зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д заасан “Монгол Улсын иргэн... шударга шүүхээр шүүлгэх, ...шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан “...Өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д заасан “Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн заалтыг зөрчсөн байна. 3.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16-ийн 6-д заасан: “Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос прокурор татгалзах эрхгүй” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийг зөрчөөгүй байна. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасан “Шүүхэд харъяалагдахгүй”, 65 дугаар зүйлийн 1-ийн 6-д заасан “...эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...” гэсэн заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй байна. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заасан “Энэ хуулийн ...74, 75, 76 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 5; 129; 130 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргахгүй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зөрчөөгүй байна. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д заасан “прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалт Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна. 7. Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан: “Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно...” гэсэн заалт; мөн зүйлийн 2-д заасан “Прокурор энэ хуулийн 16-ийн 1-д заасан ажиллагаанд оролцохдоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5