634 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хязгаарлалттай зөрчилдөж байгаа гэж үзэж байгаа бол Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэх асуудал биш, Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу хянан шийдвэрлэх зүйл тул өргөдөл гаргагч Улсын Их Хуралд хандах нь зүйтэй юм. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1, 65.1.6-д заасан заалтууд нь 10.6, 65.1.3-д заасан заалтуудтай давхардан зөрчилдөж, шүүхээс өөр байгууллагаар шийдвэрлүүлж болох хэрэг маргаан байж болох ойлголтыг агуулж байна гэсний хувьд: Энэ хуулийн 3.2-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно гэж заасан нь Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хуулинд заасан журмууд нэгэнт хэрэгжиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.3-д заасан заалт нь нэхэмжлэлийг хүлээн авахаас хууль бусаар татгалзаж түүнийг нь давж заалдах боломжгүй болгож хэрэг шийдвэрлэгдэхгүй гэсний хувьд: Тухайн асуудал шүүхэд харьяалагдахгүй тохиолдолд түүнийг давж заалдах шаардлага гарахгүй, тэгээд ч хуулийн 65.2-д заасны дагуу шүүгч захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, шүүх хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгснөөр хүний эрх зөрчигдөх нөхцөл үүсэхгүй. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасныг төр энэ үүргээ зөвхөн шүүхээр дамжуулан хэрэгжүүлнэ гэж өрөөсгөл ойлгож болохгүй юм. Маргааныг гагцхүү шүүх л шийдвэрлэнэ гэж ойлгох нь Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж зааснаас өөр ойлголт юм. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтаас ч энэ нь тодорхой харагдаж байна. Дээрх байдлуудыг харгалзан үзэж Н.Хайдавын өргөдлийг хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү тайлбарыг хүргүүлж байна” гэжээ. Энэ маргааныг 2003 оны 4 дүгээр сарын 30-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцээд: “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заасан “энэ хуулийн 20.2; 38.9; 65.1.1; 65.1.3;
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5