Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

633 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 65.1.6 “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...”, 170.3 заалтаас 65.1.1-ийг тус тус хасч хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгаа болно” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Б.Баттулга нар Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх үед Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1. Прокурорын байгууллагын тухай хуулийн 16.1, 16.2, 16.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /ИХШХШТХ/- ийн 31.1-д заасан заалт нь төрийн аль нэг байгууллагад хууль хяналтын байгууллагаар төлөөлүүлэх, өмгөөлөн хамгаалуулах давуу эрхийг олгож байна, шүүн таслах ажиллагаанд прокурор хөндлөнгөөс оролцож болно гэсний хувьд: Прокурор Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд заасан шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргээ хэрэгжүүлж шүүх хуралд зөвхөн төрийн байгууллагын хүсэлтээр зохигч буюу тэдний төлөөлөгчөөр л, өмгөөлөгчийн эрхтэй оролцох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль нэг зохигч нөгөөхөөсөө олон хүн оролцуулснаар давуу тал эдлэхгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэдэн ч өмгөөлөгч оролцож болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, ЭБШХ-ийн 39.3-д тодорхой заасан юм. Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсоноор ямар нэг давуу эрх эдлэх биш зөвхөн өмгөөлөгчийн эрхийг л эдэлнэ. Үүнийг Улсын дээд шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолд тодорхой тайлбарласан. Эдгээр нь харин ч Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн заалтыг хангаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 26.4-д “зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаан зохигчдын чөлөөтэй мэтгэлцэх зарчим”-аар явагдаж, зохигчид тэгш эрх эдлэх нөхцөл бололцоогоор хангагдаж байна. Прокурор аль нэг талыг төлөөлснөөр шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг биш. Ингэж оролцсоноороо шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргээ л хэрэгжүүлж байгаа. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-д заасан прокурорын оролцооны тухай заалт нь 36.5.3-д заасан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5