Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

626 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос прокурор татгалзах эрхгүй” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийг зөрчөөгүй байна. 4. ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасан “Шүүхэд харъяалагдахгүй”, 65 дугаар зүйлийн 1-ийн 6-д заасан “...эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...” гэсэн заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй байна. 5. ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заасан “Энэ хуулийн ...74, 75, 76 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 5; 129; 130 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргахгүй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зөрчөөгүй байна. 6. ИХШХШ тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д заасан “прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалт Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна. 7. Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан: “Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно...” гэсэн заалт; мөн зүйлийн 2-д заасан “Прокурор энэ хуулийн 16-ийн 1-д заасан ажиллагаанд оролцохдоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна. 8. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Л.РЭНЧИН Ч.ДАШНЯМ В.УДВАЛ Ц.САРАНТУЯА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5