Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

627 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2003 оны 05 дугаар Дугаар 18 Улаанбаатар хот сарын 23-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.5; 15.1.6-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заасан “энэ хуулийн 20.2; 38.9; 65.1.1; 65.1.3; 65.1.6-65.1.10 дахь …зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй” гэсэн заалт, Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан “…өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д заасан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн … 34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д заасан “Монгол Улсын иргэн…шударга шүүхээр шүүлгэх, …шүүхийн шийдвэрийг давж заалдах…эрхтэй” гэсэн заалт, Тавин зургадугаар зүйлийн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 01 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1-д заасан “шүүхэд харьяалагдахгүй”, 65.1.6-д заасан “..эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан…”, 170.3-д заасан “энэ хуулийн …74, 75, 76 дугаар зүйл, 106.5; 129, 130 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргахгүй”, 31.1-д заасан “прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5