Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

625 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл энд шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний Үндсэн хуулийн эрх зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна. 6.ИХШХШ тухай хуулийн 31.1-д: “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан нь Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд тодорхойлсон “Прокурор... шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн нь эрүү, иргэний болон бусад шүүх хуралд оролцож болохыг тодорхойлсон байна. 7. Үндсэн хуульд шүүх хуралд “Төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн нь нэгэн утгаараа төр, түүний байгууллагыг төлөөлнө гэсэн үг гэж ойлгон тайлбарлаж болохоор байна. Төр, түүний эрх ашиг нь төрийн тодорхой байгууллага, тэдгээрийн эрх ашгаар илэрдэг гэсэн хууль цаазын утга зохиолд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн томъёолол байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Иймд Прокурорын байгууллагын тухай хуулийн 16-ийн 1-д заасан прокурор төрийн байгууллагын төлөөлөгчөөр оролцоно гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэх боломжгүй байна. Иймд дээр дурдсан зүйлүүдийг үндэслэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32, 33 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заасан “энэ хуулийн 20.2; 38.9; 65.1.1; 65.1.3; 65.1.6-65.1.10 дахь ...зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д заасан “Монгол Улсын иргэн... шударга шүүхээр шүүлгэх, ...шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан “...Өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д заасан “Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн заалтыг зөрчсөн байна. 3. Прокурорын байгууллагын тухай хуулийн 16-ийн 6-д заасан:

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5