624 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульд заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн нь маргасан, эргэлзсэн, гомдсон бүх зүйлийг шүүхээр “таслаж өгнө” гэсэн ойлголт биш юм. б/тухайн тодорхой нэхэмжлэлийг урьд нь хүлээж авахаас татгалзсан захирамж байгаад тэр нь хүчин төгөлдөр байгаа үед хүлээж авахаас татгалзах захирамж дахин гаргах нь иргэний өргөдөл гомдлыг шүүх ерөөсөө авч хэлэлцэхгүй орхиж байгаа хэрэг биш бөгөөд авч үзээд хуулийн дагуу шийдэж байгаа нэг хэлбэр юм. Нэхэмжлэлийг “хүлээн авахаас татгалзах” гэсэн нь байцаан шийтгэх ажиллагааны өвөрмөц хэллэг /томъёолол/ болохоос биш “шүүхийн хаалгаар битгий оруул” гэх маягтай утга биш юм. Иймээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгч захирамж гаргаж байгааг иргэний төрийн байгууллагад гомдол гаргах Үндсэн хуулийн эрхийг хязгаарлаж байна, төр иргэдийн гомдлыг шийдвэрлэх Үндсэн хуулийн үүргээ биелүүлээгүй байна гэж ойлгож болохгүй. Иймд энэ асуудлын талаар гаргасан өргөдөл гаргагчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. 5.ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заахдаа: энэ хуулийн ... 74, 75, 76, 106.5 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргаж болохгүй гэсэн нь Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэх үндэслэл харагдахгүй байна. Учир нь эдгээр зүйл нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан бөгөөд хэргийн зохигчид буюу гол оролцогч нэхэмжлэгч, хариуцагчид эвлэрэн хэлэлцэж, тохирсон тохиолдолд гарах тогтоол, захирамжийн тухай заажээ. Нэгэнт зохигчид бүгд эвлэрч тохирсон, хариуцагч үүргээ сайн дураараа биелүүлсэн бол шүүхийн энэ эвлэрлийг баталгаажуулсан тогтоол шийдвэрийг давах асуудал гарахгүй бөгөөд тэгэхээр аливаа хууль, тэгэх тусмаа Үндсэн хууль зөрчсөн асуудал энд яригдах учиргүй нь ойлгомжтой байна. ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д: энэ хуулийн ...129, 130 дугаар зүйлүүдэд заасан тогтоол, захирамжид гомдол гаргаж болохгүй гэжээ. 129, 130 дугаар зүйлд шүүх гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг хуульчилж өгсөн байна. Энэ нь хэргийг эцэслэн шийдэж байгаа биш, шийдэхийн өмнө насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхийг тэжээн тэтгүүлэх, зохигчдын эвлэрлийн талаар хугацаа заах гэх мэт цаг алдалгүй авах зарим арга хэмжээг заажээ. Энэ нь түр арга хэмжээ бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэснээр дуусгавар болдог учир давж заалдаад байх шаардлагагүй юм. Иймд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5