Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

623 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл чиглэлийг тодорхой тоочиж тодорхойлсон. Тухайлбал энд зааснаар прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох л үндсэн эрх үүрэгтэй гэж ойлгож болно. Тэгэхлээр “Өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ” гэсэн нь Үндсэн хуульд томъёолсон прокурорын эрхийг хэт өргөжүүлэн үндэслэл муутай тайлбарлаж хуульчилсан байна. Прокурор шүүх хуралд оролцохдоо прокурорынхоо л эрх үүргийг оролцогчийн хувьд эдлэхээс биш /оролцогчийн эрх үүрэг буюу ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдлэх гэдэг нь нээлттэй бөгөөд энэ тухай прокурорын байгууллагын тухай хуулинд ч заачихсан байгаа/ аль нэг өөр оролцогчийн, тухайлбал өмгөөлөгчийн бүрэн эрх эдлэх нь зохимжгүй юм. Учир нь ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлд хуралд оролцсон прокурорт хэрэгтэй байж болох бүх эрх, үүрэг хуульчлагджээ. Мөн Прокурорын байгууллагын тухай хуулийг тайлбарласан Дээд шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны 2 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 3-д “Өмгөөллийн тухай хуулийн 16.3 дугаар зүйлд прокурор ажлаасаа өөрчлөгдсөнөөс хойш 3 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон тул прокуророор ажиллаж байх үедээ Өмгөөллийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийн бүрэн эрхийг эдлэхгүй” гэж заасныг энд анхаарч үзэх нь зүйтэй байна. 3.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16-ийн 6-д: “Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах эрхгүй” гэж заажээ. Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралд оролцоно гэж заасан нь прокурорын үйл ажиллагааны нэг гол чиг үүргийг тодорхойлжээ. Иймээс энэ чиг үүргийг биелүүлэхээс татгалзаж болохгүй тухай прокурорын хуульд тодотгож заасныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. 4.ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1, 65 дугаар зүйлийн 1, 6-д зааснаар шүүгч иргэний нэхэмжлэлийг хянаж үзээд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх асуудал шүүхэд харъяалагдахгүй буюу эсвэл уг асуудлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж урьд нь гарсан байвал хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргаж шийдвэрлэх нь буруу биш. Учир нь: а/шүүхэд харъяалагдахгүй асуудал, гомдол, санал гэж байдаг бөгөөд бүх зүйл, маргаан бүр зөвхөн шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх ёстой гэж үзэх боломжгүй. Монгол Улсын Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5