622 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хууль зөрчсөн гэх үндэслэл муутай” гэжээ. Маргааныг хянан хэлэлцээд гаргасан дүгнэлтийн үндэслэл: 1. ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д шүүхээс нэхэмжлэлийг хянах явцад гаргасан зарим тогтоол, захирамжийг давж заалдах гомдол гаргаж болохгүйгээр хуульчлан заажээ. Тухайлбал, Арбитрт харъяалагдах хэрэг байна гэж буцаах /20.2/; нотолгооны ач холбогдолгүй хамааралгүй, эсвэл нууцад хамаарагдах зүйл гэж баримт сэлтийг нотлох баримтаас хасах, шаардан авахаас татгалзах /38.9/; шүүхэд болон тухайн шүүхэд харъяалагдахгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.1, 65.1.2/; шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.3/; тухайн асуудлын талаар урд нь шүүх арбитрын шийдвэр гарсан гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.6/; маргаж байгаа зүйлийн талаархи хэргийг өөр шүүхэд шийдвэрлэж байгаа, тухайн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа, хариуцагчийн хаяг тодорхойгүй, хариуцагч иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.7, 65.1.8, 65.1.9, 65.1.10/ зэрэг тогтоол захирамжийг давж заалдахгүй гэж хуульчилсан нь шүүх, шүүгч эдгээр асуудлаар алдах ёсгүй, цаашид дахин ярих шаардлагагүй гэсэн утга аястай болжээ. Гэтэл алдаагүй, ямагт зөв шийддэг асуудал гэж байдаггүй. Нөгөө талаар шүүхийн ямар ч шийдвэрийг зохигчид хэрэв хүсвэл давж заалдах, дахин хянуулах зарчим зохигчдын хувьд үргэлж нээлттэй байх учиртай. Энэ нь шударга шүүхийн үйл ажиллагааны гол нөхцөл юм. Чухамхүү давж заалдах зарчим чөлөөтэй хэрэгжсэнээр шүүхийн шийдвэрийн үнэн зөв байх нөхцөл бүрэлдэнэ. Энэ ч учраас Монгол Улсын Үндсэн хуульд иргэд асуудлаа “шударга шүүхээр шүүлгэх”, “шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэсэн ойлголтуудыг иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний томоохон үзүүлэлт болгож оруулсан гэж үзэж болно. Энэ үүднээс авч үзвэл өргөдөл гаргагчийн эдгээр асуудлын талаар гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. 2.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д прокурор иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “Өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд прокурорын үйл ажиллагааны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5