Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

621 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь тэгвэл өмгөөлөгч прокурор гэдэг албан тушаал гаргавал яасан юм бэ? Төр гэдэг чинь ерөнхий ойлголт. Тэгэхлээр иргэн төртэй заргалдана гэвэл байгууллагатай л заргалдана гэсэн үг. Тэгээд бас байгууллагатай заргалдана гэдэг чинь “байшинтай” заргалдахгүй, тэр байгууллагын албан тушаалтантай заргалдана гэсэн үг. Ингэхлээр прокурор төрийг өмгөөлж хуралд оролцоно гэдэг чинь эцэстээ аль нэг тодорхой албан тушаалтныг өмгөөлнө гэсэн үг. Ингэхээр шүүхийн өмнө очиж байгаа албан тушаалтан, иргэн хоёр тэгш бус байдалтай болж байна. Яагаад гэвэл албан тушаалтан болохоор үнэгүй /хөлс авдаггүй/, бас цол хэргэмтэй, төрийн том албан тушаалтан болох прокуророор өмгөөлүүлдэг, иргэн болохоор хөлс төлж жирийн өмгөөлөгч авдаг. Ийм байж яаж болох вэ? Нөгөө талаар аль нэг талыг өмгөөлж хуралд орсон прокурор чинь төрийн хуулийн биелэлтэд хяналт тавих үүргээ умартана, ер нь хяналт тавих ёс суртахууны эрхгүй болно. Асуудалд шударга, голчоор хандах нөхцөл ч алга болно. Энэ бол аюултай. Би өргөдөлдөө дурдсан бүх шаардлага дэмжиж байна. Алиныг нь ч татаж авахгүй. Бүхэлд нь хэлэлцэж шийдэж өгөхийг хүсье” гэв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбаатар, Б.Баттулга нар хэлэхдээ: “Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлд прокурор өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ гэж заасан нь шүүх хуралд оролцсон прокурор төр гэж давамгайлахгүй, прокурор гэж давамгайлахгүй, хурлын бусад оролцогчдын л нэгэн адил, тухайлбал жирийн өмгөөлөгчийн л нэгэн адил эрхтэй оролцоно гэсэн санаа юм. Энэ нь харин тэгш бус байдлыг бий болгох биш, тийм байдлыг арилгаж байгаа юм. Харин ч прокурорын нэр хүнд, эрх дархыг хумьж байгаа юм. Иймд “шүүхийн өмнө бүгд тэгш” байх Үндсэн хуулийн заалт зөрчөөгүй. Шүүх хуралд прокурор төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан. Тэгэхлээр төрийн байгууллагыг төлөөлнө гэдэг ч Үндсэн хууль зөрчөөгүй. Төлөөлөхгүйгээр яаж төрийн нэрийн өмнөөс оролцох юм бэ? ИХШХШ тухай хуулийн 170 дугаар зүйлд байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын гомдол гаргах эрхийг хязгаарласан заалт хийсэн нь буруу биш. Шүүхээс гарч буй шийдвэрийн төрөл, утга агуулгаас үндэслээд давж заалдаад байх шаардлагагүй олон зүйл бий. Тэднийг л 170 дугаар зүйлийн 3-д нэрлэсэн. Иймд үүнийг Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5