Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

620 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 10.6, 65.1.3-д заасан заалтуудтай давхардан зөрчилдөж, шүүхээс өөр байгууллагаар шийдвэрлүүлж болох хэрэг маргаан байж болох ойлголтыг агуулж байна гэсний хувьд: Энэ хуулийн 3.2-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно гэж заасан нь Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хуулинд заасан журмууд нэгэнт хэрэгжиж байна. ИХШХШ тухай хуулийн 170.3-д заасан заалт нь нэхэмжлэлийг хүлээн авахаас хууль бусаар татгалзаж түүнийг нь давж заалдах боломжгүй болгож хэрэг шийдвэрлэгдэхгүй гэсний хувьд: Тухайн асуудал шүүхэд харьяалагдахгүй тохиолдолд түүнийг давж заалдах шаардлага гарахгүй, тэгээд ч хуулийн 65.2-д заасны дагуу шүүгч захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, шүүх хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгснөөр хүний эрх зөрчигдөх нөхцөл үүсэхгүй. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасныг төр энэ үүргээ зөвхөн шүүхээр дамжуулан хэрэгжүүлнэ гэж өрөөсгөл ойлгож болохгүй юм. Маргааныг гагцхүү шүүх л шийдвэрлэнэ гэж ойлгох нь Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж зааснаас өөр ойлголт юм. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтаас ч энэ нь тодорхой харагдаж байна. Дээрх байдлуудыг харгалзан үзэж Н.Хайдавын өргөдлийг хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү тайлбарыг хүргүүлж байна” гэжээ. Маргааныг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэх үед талууд урьд ирүүлсэн үндэслэл, тайлбараа дэмжиж мэтгэлцээн явуулж нэмэлт тодотгол, тайлбар өглөө. Тухайлбал, өргөдөл гаргагч Н.Хайдав хуралдаанд хэлэхдээ: “Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар бол прокурор нэг хурал дээр нэг болохоороо өмгөөлөгч болж, нөгөө болохоороо төрийг төлөөлсөн прокурор болж хувьсаж болохоор тодорхойлсныг би ер ойлгохгүй байна. Прокурор, өмгөөлөгч хоёр аль аль нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын суурь дээр төрөөс тогтоосон хууль цаазын үндсэн дээр өөр, өөрийн өвөрмөц эрх, үүрэгтэй, онцлог статустай. Ингэж хольж болдог юм уу. Нэртэйгээр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5