619 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гишүүн Ц.Оюунбаатар, Б.Баттулга нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1. Прокурорын байгууллагын тухай хуулийн 16.1, 16.2, 16.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /ИХШХШТХ/- ийн 31.1-д заасан заалт нь төрийн аль нэг байгууллагад хууль хяналтын байгууллагаар төлөөлүүлэх, өмгөөлөн хамгаалуулах давуу эрхийг олгож байна, шүүн таслах ажиллагаанд прокурор хөндлөнгөөс оролцож болно гэсний хувьд: Прокурор Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд заасан шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргээ хэрэгжүүлж шүүх хуралд зөвхөн төрийн байгууллагын хүсэлтээр зохигч буюу тэдний төлөөлөгчөөр л, өмгөөлөгчийн эрхтэй оролцох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль нэг зохигч нөгөөхөөсөө олон хүн оролцуулснаар давуу тал эдлэхгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэдэн ч өмгөөлөгч оролцож болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, ЭБШХийн 39.3-д тодорхой заасан юм. Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсоноор ямар нэг давуу эрх эдлэх биш зөвхөн өмгөөлөгчийн эрхийг л эдэлнэ. Үүнийг Улсын дээд шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолд тодорхой тайлбарласан. Эдгээр нь харин ч Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн заалтыг хангаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 26.4-д “зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаан зохигчдын чөлөөтэй мэтгэлцэх зарчим”-аар явагдаж, зохигчид тэгш эрх эдлэх нөхцөл бололцоогоор хангагдаж байна. Прокурор аль нэг талыг төлөөлснөөр шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг биш. Ингэж оролцсоноороо шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргээ л хэрэгжүүлж байгаа. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-д заасан прокурорын оролцооны тухай заалт нь 36.5.3-д заасан хязгаарлалттай зөрчилдөж байгаа гэж үзэж байгаа бол Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэх асуудал биш, Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу хянан шийдвэрлэх зүйл тул өргөдөл гаргагч Улсын Их Хуралд хандах нь зүйтэй юм. 2. ИХШХШ тухай хуулийн 65.1.1, 65.1.6-д заасан заалтууд нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5