618 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хяналтын үүргээ биелүүлэх боломжгүй болж Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна. Дээрх байдлаас дүгнэн үзээд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Дөчин есдүгээр зүйлийн 2; Тавьдугаар зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчсөн ИХШХШ хуулийн 31 дүгээр зүйл 31.1 прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1, 16.2, 16.6 заалтуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 2. ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйл 65.1 “шүүхэд харьяалагдахгүй”, 65.1.6 “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...” гэсэн заалтууд нь мөн хуулийн 10 дугаар зүйл 10.6 “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй”, 65.1.3 “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэсэн заалтуудтай давхардан зөрчилдөж эдгээрээс өөр шүүхэд үл хамааран, шүүхээс өөр байгууллагаар шийдвэрлүүлж болох хэрэг маргаан байж болох мэт ойлголтыг агуулж байгаа болон анхан шатны шүүхээс нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас хууль бусаар татгалзсан гэж үзэж хянуулан засуулах хүсэлтэй байгаа нэхэмжлэгч гомдол гаргагчийн эрхийг хязгаарлан байгууллага, иргэдийг чирэгдүүлэн хохироож, хэрэг маргаан шийдэгдэхгүй байж болохоор байгаа юм. Иймээс ИХШХШ тухай хуулийн 65.1.1 заалт, 65.1.6-ийн “... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсгийн “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, 14 дэх хэсгийн “...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах... эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Дөчин долдугаар зүйл 1 “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна гэж үзэж ИХШХШ тухай хуулийн 65.1. заалт, 65.1.6 “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...”, 170.3 заалтаас 65.1.1-ийг тус тус хасч хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгаа болно” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5