617 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Прокурорын байгууллагын тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйл 16.1 “Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцож, өмгөөлөгчийн бүрэн эрх эдлэнэ”. 16.2 “Прокурор энэ хуулийн 16.1-д заасан ажиллагаанд оролцохдоо ИХШХШ хуулийн 25, 34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”. 16.6 “Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах эрхгүй” хэмээн зааж баталгаажуулсан байна. Миний бие Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөх улс нийгмийн /төрийн/ өмч хөрөнгөнд багагүй хохирол учрах зэргээр хууль зөрчигдөх нь төрийн ашиг сонирхол хохирох гэсэн ойлголтонд хамрагдана гэж үзэж байгаа бөгөөд прокурорын байгууллага, прокурор аль нэг байгууллага албан тушаалтны хүсэлтээр тэдгээрийг төлөөлөн өмгөөлөн хамгаалах үүрэгтэйгээр бус харин иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, улс нийгэмд учирсан хохирлыг арилгуулах гэх мэт хуулийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчээр оролцож болохыг үгүйсгэхгүй байгаа болно. Дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлэн прокурор төрийн байгууллагын /албан тушаалтан/ хүсэлтээр тухайн байгууллагыг төлөөлөн өмгөөлөгчийн бүрэн эрх эдлэн оролцох нь ИХШХШ хуулийн 36 дугаар зүйл 36.5.3 “Өөрөө иргэнийхээ хувьд түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар буюу ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд ...прокурор ...” оролцож болохгүй гэсэн заалттай зөрчилдөж байгаагийн зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар төлөөлүүлэх, өмгөөлөн хамгаалуулах давуу эрхийг төрийн байгууллага /албан тушаалтан/-д олгож байгаа нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйл 1.2 “хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхахгүй байх”, Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 “төр, ...бусад байгууллагын албан тушаалтан иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна. Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий хууль хяналтын байгууллага мөний хувьд иргэний хэрэгт маргалдагч талуудын нэгний нь /төрийн байгууллага, албан тушаалтны/ эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчийн бүрэн эрхтэйгээр оролцуулахаар хуульд заасан нь прокурорын зүгээс
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5