Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

611 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч... гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Yндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо авч хэлэлцээд Yндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын хуралдаанд оруулжээ. Улсын Их Хурал уг асуудлыг 2003 оны 01 дүгээр сарын 03-нд авч хэлэлцээд Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “...эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны...” гэсэн заалт Монгол Улсын Yндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч ... гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй гэсэн тогтоол гаргажээ. Yндсэн хуулийн цэцийн даргын 2003 оны 1 дүгээр сарын 17-ны 02 дугаар тогтоолоор иргэн Д.Батболдын өргөдлөөр үүссэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалт Yндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Yндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Иргэн Д.Батболд Yндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: “Засгийн газар төрийн байгууллага, албан тушаалтны баталсан эрх зүйн актыг шүүх хэрэглэдэг болчихвол шүүх эдгээр байгууллагын шийдвэр, хүсэл зоригийг хэрэгжүүлэгч хэрэгсэл болж төрийн эрх мэдлийн нэг бие даасан салаа мөчир гэсэн чанарыг алдана. Иймээс шүүгчийг гагцхүү хуульд захируулахаар Yндсэн хуульд зааж, тэр захирч буй хуульд тавигдах шаардлагыг мөн хуулийн 50-ийн 3-аар тодорхойлсон юм. Иймд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалт Yндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна” гэв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр, Б.Баттулга нар Yндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: Иргэний эрх зүйн харилцааны бүх асуудлыг ганцхан хуулиар зохицуулах боломж байхгүй. Ийм учир эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж болох тухай заалт оруулсан юм. Гагцхүү хуульд захирагдана гэсэн нь гагцхүү хууль хэрэглэнэ гэсэн үг биш.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5