612 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нөгөө талаар өргөдөл гаргагч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг утгатай 3 дугаар зүйлийн 5 дахь заалтыг ч хүлээн зөвшөөрч байна гэсэн логик дүгнэлт гарч байна. Иймд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалт Yндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэв. YНДЭСЛЭЛ: Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт нь иргэний эрх зүйн хэм хэмжээ тогтоох эрхийг хэт өргөжүүлэн хавтгайруулсан байна. Ингэснээрээ шүүхээс хууль тогтоомж хэрэглэх эрх хэмжээ, Yндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн байна. Yндсэн хуулиар тодорхойлсон хууль дээдлэх зарчим болон шүүгч асуудлыг шийдэхдээ зөвхөн хуульд захирагдах тухай суурь ойлголтод хууль хэрэглэх үйл ажиллагаа бүрнээ нийцэж байх ёстой. Эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргаж буй эрх зүйн акт Шүүхэд маргаан шийдвэрлэх явцад нотлох баримтын ач холбогдолтой хэрэгсэл болно. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “...эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан” гэсэн заалт Монгол Улсын Yндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн Улсын Их Хурлын 2003 оны 1 дүгээр сарын 04 дүгээр тогтоол үндэслэлгүй болох нь хуралдааны явцад тогтоогдов. Монгол Улсын Yндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх заалт, Yндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “...эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны...” гэсэн заалт нь Монгол Улсын Yндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул хүчингүй болгосугай. 2. Yндсэн хуулийн цэцийн 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 2003 оны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5