610 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл актыг дагаж мөрдөх, хууль зөрчсөн аливаа шийдвэр гаргахгүй байх, харин “эрх зүйн актыг хэрэглэх” гэдэг нь шүүгч маргааныг шийдвэрлэхдээ уг эрх зүйн актыг харгалзан үзэж, хуулийг баримтлан шийдвэрлэнэ гэсэн үг гэж ойлгож байна. 4. Иргэний хуулийн 3.6-д “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэж болно” гэж заасныг анхааралгүй өнгөрч болохгүй. Энэ заалт нь хэрэв тодорхой харилцааг зохицуулсан хуулийн заалт, эрх зүйн акт нэгэн зэрэг үйлчилж байгаа бол хуулийг, харин хуульд шууд заагаагүй харилцааг зохицуулж байгаа бол эрх зүйн актыг хэрэглэж болно гэсэн үг. Хууль тогтоогч энэ заалтыг оруулснаараа эрх зүйн хийдэл гаргахаас урьдчилан сэргийлсэн алхам болсон гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн дээрх заалтууд Yндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ. Нэхэмжлэгч болон хариуцагч талууд өөр өөрсдийн гаргасан эдгээр тайлбар, үндэслэлүүдээ, асуудлыг Yндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхэд үргэлжлүүлэн ярьж, хэн аль нь өөр, өөрийн байр суурин дээр зогсож, урд өгсөн тайлбараа давтан тайлбарласан байна. Yндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа энэ маргааныг 2002 оны 11 дүгээр сарын 27-нд авч хэлэлцээд: Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт нь иргэний эрх зүйн хэм хэмжээ тогтоох эрхийг хэт хавтгайруулсан, шүүхээс хэрэглэх хэм хэмжээний хүрээ Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн байна. Мөн заалтад хуульд заасан тохиолдолд Засгийн газар эрх зүйн хэм хэмжээ тогтоох эрх олгогдсоныг Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөөгүй гэж үзлээ. Үндсэн хуулиар тодорхойлогдсон хууль дээдлэх зарчмын агуулгад хууль хэрэглэх үйл ажиллагаа бүрнээ нийцэж байх ёстой. Эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргаж буй эрх зүйн акт шүүхэд маргаан шийдвэрлэх явцад нотолгооны ач холбогдолтой хэрэгсэл болно гэсэн үндэслэл зааж, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон, “1. Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “...эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны...” гэсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5