Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

609 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Иргэний хуулийн 3.5-д зөвхөн “нийтээр дагаж мөрдөх” эрх зүйн актыг хэрэглэж болохоор заасан бөгөөд энэ нь “хуульд нийцсэн байх” ёстой. Засгийн газрын 1997 оны 178 дугаар тогтоолоор “Яам, тохируулагч агентлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийг хянаж бүртгэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмын Нэгийн 2-т “Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичиг гэдэг нь яам, тохируулагч агентлагаас хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан тухайн салбарын болон улсын хэмжээнд байнга дагаж мөрдүүлэх заалт бүхий эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичиг /тушаал, тогтоол/-ийг хэлнэ” гэж заасан байна. Түүнчлэн яам, тохируулагч агентлаг нь зөвхөн хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон нөхцөлд нийтээр дагаж мөрдүүлэх эрх зүйн баримт бичиг гаргах ба нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн баримт бичигт тусгайлан эрх олгосон хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолын заалтыг үндэслэл болгон заавал дурдаж байх юм. Яам, тохируулагч агентлаг нь нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийнхээ эх хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд ирүүлж хуульд нийцсэн эсэхийг хянуулах үүрэгтэй бөгөөд хэрэв уг акт бүхэлдээ буюу аль нэг заалт нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн байвал Хууль зүй, дотоод хэргийн яамны дүгнэлтийн дагуу уг баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авах ёстой. Иймд хуулийн заалтыг үндэслэн, хуульд нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг шүүх хэрэглэснийг “хуульд захирагдсангүй” гэж үзэх үндэслэлгүй. 3. Юуны өмнө Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн дээр дурдсан заалтуудад “хуулинд хэн боловч адилхан захирагдах ёстой” гэсэн зарчмыг зөрчсөн агуулга байхгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Иргэний хуулийн дурдсан заалтуудад шүүгч эрх зүйн актыг хэрэглэж болох тухай л заасан бөгөөд харин хуульд захирагдах эсэх тухай асуудлыг хөндөөгүй. Нөгөө талаар “хуульд захирагдах”, “эрх зүйн актыг хэрэглэх” гэсэн ойлголтууд нэг утгыг агуулсан гэж үзэж болохгүй. Хуульд захирагдана гэдэг бол хууль, түүнд нийцсэн эрх зүйн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5