Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

608 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өмнөх тогтолцооны шүүхүүд шиг дектатурын байгууллага болох шинжтэй болно. 4.Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдийг хуулийн дэд актыг нэг мөр ойлгож зөв хэрэглэдэг практик тогтоолгохоор тэдгээрийг тайлбарлах үүрэг нэмэгдэнэ. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд хэрэглэж буй эх сурвалжаа янз янзаар ойлгож гарч буй шийдвэрийнх нь үр дүн өөр өөр байгаа үед Улсын дээд шүүх хуулийн дэд актыг тайлбарлахаас өөр аргагүй л болох болов уу. Энэхүү цоо шинэ үзэгдэл нь Yндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтанд аль хэр нийцэлтэй вэ? гэдэг нь эргэлзээтэй байна. Yндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-ийн 4 болон Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт анализ хийхэд шүүх нь хуулийн дэд актуудыг бус гагцхүү хууль хэрэглэнэ гэсэн санаа гарч байна гэжээ. Энэ өргөдлөөр маргаан үүсгэж Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор иргэн Д.Батболдын Цэцэд өгсөн өргөдөлтэй холбогдуулж 2002 оны 11 дүгээр сарын 25-нд гаргасан тайлбартаа дараах зүйлүүдийг өгүүлжээ. Yүнд: 1. Хууль тогтоогч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийг иргэний эрх зүйн аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд байнга тохиолддог асуудлыг шийдвэрлэх зорилгоор тусгасан. Зарим маргааныг шийдвэрлэхэд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хуульд тодорхой заагаагүй, төсөөтэй хэрэглэх хуулийн заалт байхгүй байх тохиолдол олонтаа гардаг. Нөгөө талаар иргэний эрх зүйн харилцааг бүхэлд нь хуулиар зохицуулах боломжгүй тул хуулиар шууд зохицуулаагүй харилцааг төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан актаар зохицуулах зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас Иргэний хуульд дээрх заалтуудыг тусгаснаас гадна 380 дугаар зүйлийн 2-т “Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно” гэж заасан. Эдгээр журам нь хуульд нийцсэн байх ёстой бөгөөд хэрэв хуульд нийцээгүй бол эрх зүйн актыг хэрэглэж болохгүй нь ойлгомжтой.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5