Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

607 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл олгогдсон чиг үүргийн хүрээнд ажил хэргийн нарийн уялдаатайгаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэсэн ойлголтуудыг илэрхийлдэг гэж үздэг. Мөн түүнчлэн эрх мэдлүүд нь бие даасан байдалтай, бие даасан байдал нь хязгаартай байх ёстой. Өөрөөр хэлбэл хууль тогтоох эрх мэдлээс хуулийг зөвхөн тогтооно, гүйцэтгэх эрх мэдлээс зөвхөн хэрэгжүүлнэ, шүүх зөвхөн хууль хэрэглэнэ гэсэн агуулгатай зарчим гэж нийтэлсэн нь элбэг байдаг. Харин Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дугаар заалтаар төсөөлбөл өөрөөр хэлбэл, бидний маргааны хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл (Улсын Их Хурал, Засгийн газар) шүүх (шүүх эрх мэдэл)-ийн хэрэглэдэг, түүний цорын ганц “дарга” болох эрх зүйн актыг (хуулийг) хоёулаа тогтоодог болчихлоо. Yнэндээ энэ нь Улсын Их Хурал, Засгийн газраар хязгаарлагдахгүй төрийн эрх бүхий байгууллагууд, албан тушаалтнууд гээд олон тооны субъектүүдээр нэмэгдлээ гэж ойлгож болохоор байна. Төсөөлж бичихэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага энд нэмэгдсэнээр шүүх эрх мэдэл рүүгээ нөгөө хоёр нь адил функцээр шахсан, улмаар төрийн эрх мэдлийн гурван салааны дунд эн тэнцүү байр эзлэх шүүх эрх мэдлийн байр суурь доошилж гүйцэтгэх эрх мэдлийн байр суурь дээшилсэн мэт санагддаг. Хэрвээ энэ хуулийн заалт хүчин төгөлдөр хэвээр үлдвэл дараах нөхцөл байдал үүсч болно. 1. Хууль тогтоогч Иргэний хуулийн 3-ын 5-д заагдсан хуулийн дэд актуудыг хэрэглэхэд тавигдах шаардлагуудыг тоочихдоо “энэ хуульд нийцүүлэн гаргасан” гэсэн нэг шалгуурыг хуульчилжээ. Хэрэв хэрэглэх гэж буй хуулийн дэд актын нийцэн гарсан Иргэний хуулийн тухайн заалт өөрөө Yндсэн хууль зөрчсөн байсан тохиолдолд иргэний хуулиар халхавч хийж уг дэд актууд шүүхийн хяналтаас гарах боломжтой. Ийнхүү хяналтаас гарснаараа захиргааны байгууллага, албан тушаалтны шударга бус үйлдэл, ашиг сонирхол Yндсэн хууль зөрчсөн хэм хэмжээнүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох аюултай. 2. Хуулийг бус түүний хэрэгжүүлэх талаар гаргасан хуулийн дэд актуудыг хэрэглэснээрээ салбарын болон салбар дундын хуулиудад суусан Yндсэн хуулийн үзэл баримтлал, тухайн хуулийн зарчим утга санаа бүдгэрч, шүүгч гагцхүү хуульд захирагдаж байгаа үзэгдэл нь улам бүр үгүй болох чиг хандлагатай болно. 3. Шүүгч гагцхүү хуульд захирагдах зарчимтай холбоотойгоор шүүх зөвхөн хууль хэрэглэж, хэрэг, маргаан шийддэг зөв зүгт зүглэсэн шүүгч нар элдэв заавар, журам, тушаал хэрэглэдэг болсноороо

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5