Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

606 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгууллага, албан тушаалтны энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтын “гагцхүү хуульд захирагдана” гэсэн хэм хэмжээг зөрчсөн байна. Учир нь шүүгч гагцхүү хуульд захирагдана гэдэг нь хуулийг бүх нийтээр дээдлэх, хуулинд хэн боловч адил тэгш захирагдах ёстой гэсэн өргөн багтаамжтай ойлголтын хүрээнд юуны түрүүнд шүүгч өөрөө багтаж байгааг илэрхийлдэг төдийгүй шүүгчийн бүхий л үйл ажиллагаа, эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг хуулиар тодорхойлогдож зөвхөн хууль буюу парламентын баталсан актыг баримтлана гэсэн үг юм. Нэгэнт хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь тэдний үйл ажиллагааны үндсэн хэсэг учраас энэ ажиллагаа мөн л хуульд захирагдана. Хууль нь шийдвэр гаргахад баримтлах ганц хэмжүүр нь болж, тэнд шүүгч зөвхөн хууль хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэж байдаг. Харин өөр бусад эрх зүйн акт хэрэглэвэл хатуу чанд үйлчлэх Үндсэн хууль түүний зарчим зөрчигдөх гэдэг нь маргаангүй мэт санагдана. Ийнхүү шүүгч зөвхөн хууль хэрэглэснээрээ л хуулинд захирагдсан болох бөгөөд хуулинд захирагдсанаараа л хараат бус байгаа нь харагддаг гэж би бодож байна. Иймээс Иргэний хуулийн дурдсан заалт нь Yндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч... гагцхүү хуульд захирагдана” гэсэн хэм хэмжээг зөрчиж буй эсэхийг хянаж өгнө үү?” гэжээ. Мөн иргэн Д.Батболд Yндсэн хуулийн цэцэд 2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: “Шүүх яагаад Засгийн газар, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны эрх зүйн актыг бус /цаашид хуулийн дэд акт гэж нэрлэнэ/ зөвхөн хууль хэрэглэх ёстой вэ? Энэ нь юун түрүүн төрийн эрх мэдэл хуваарилах зарчимтай холбоотой. Эл зарчмыг хүний эрх, эрх чөлөөг төрийн засаглалын дур зоргоос хамгаалах, ардчилсан төр засаг өөрөө туйлын зохион байгуулалттай байх шаардлагын язгуур үндэс бөгөөд хийх ажил, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн хил хязгаарыг туйлын тодорхой тодорхойлсон “Цааз” төдийгүй бас дээрх эрх мэдлүүд нь Yндсэн хуулиар тогтоогдсон өөрийн статусын үндсэн дээр органик хуулиар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5