605 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2003.02.19 Дугаар 01 Улаанбаатар хот Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14 цаг 00 минут Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Ж.Болдбаатар, Л.Рэнчин /илтгэгч/, Д.Чилхаажав, Ж.Амарсанаа, Н.Чинбат, Ч.Дашням, В.Удвал, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа нарыг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлөн өргөдөл гаргагч иргэн Д.Батболд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр, Б.Баттулга нар оролцов. Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд оршин суугч Д.Батболдын өргөдлөөр үүссэн Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт Монгол Улсын Yндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэв. Иргэн Д.Батболд 2002 оны 10 дугаар сарын 14-нд Yндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, түүндээ: “Улсын Их Хурлаас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж мөн оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний шинэ хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “Хуульд заасан тохиолдолд Засгийн газар, эрх бүхий төрийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5