Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

600 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл захирагдах ёстой гэсэн өргөн багтаамжтай ойлголтын хүрээнд юун түрүүн шүүгч өөрөө багтаж байгааг илэрхийлдэг төдийгүй шүүгчийн бүхий л үйл ажиллагаа, эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг хуулиар тодорхойлогдож “зөвхөн хууль буюу парламентын баталсан актыг баримтлана гэсэн үг юм...” гэжээ. Юуны өмнө Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн дээр дурдсан заалтуудад “хуулинд хэн боловч адилхан захирагдах ёстой” гэсэн зарчмыг зөрчсөн агуулга байхгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Иргэний хуулийн дурдсан заалтуудад шүүгч эрх зүйн актыг хэрэглэж болох тухай л заасан бөгөөд харин хуульд захирагдах эсэх тухай асуудлыг хөндөөгүй. Нөгөө талаар “хуульд захирагдах”, “эрх зүйн актыг хэрэглэх” гэсэн ойлголтууд нэг утгыг агуулсан гэж үзэж болохгүй. Хуульд захирагдана гэдэг бол хууль, түүнд нийцсэн эрх зүйн актыг дагаж мөрдөх, хууль зөрчсөн аливаа шийдвэр гаргахгүй байх, харин “эрх зүйн актыг хэрэглэх” гэдэг нь шүүгч маргааныг шийдвэрлэхдээ уг эрх зүйн актыг харгалзан үзэж, хуулийг баримтлан шийдвэрлэнэ гэсэн үг гэж ойлгож байна. Эдгээрийг үндэслэн иргэн Д.Батболдын өргөдөлд дурдсан Иргэний хуулийн дээрх заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ. Тав.Иргэн Д.Батболд Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад: “Хуульд захирагдана гэсэн ойлголтод хууль хэрэглэх гэдэг нь багтсан явцуу ойлголт юм. Иймд шүүх, Засгийн газар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны актыг хэрэглэхээр тогтоосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна.” гэсэн тайлбар хийв. Зургаа.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор: “Хуульд захирагдах, хууль хэрэглэх гэсэн ойлголтуудыг ялгаатай авч үзэх ёстой. Иймд Иргэний хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчөөгүй” гэсэн тайлбар хийв. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт нь иргэний эрх зүйн хэм хэмжээ тогтоох эрхийг хэт хавтгайруулсан, шүүхээс хэрэглэх хэм хэмжээний хүрээ Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн байна. Мөн заалтад хуульд заасан тохиолдолд Засгийн газар эрх зүйн хэм хэмжээ тогтоох эрх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5