601 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл олгогдсоныг Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөөгүй гэж үзлээ. Үндсэн хуулиар тодорхойлогдсон хууль дээдлэх зарчмын агуулгад хууль хэрэглэх үйл ажиллагаа бүрнээ нийцэж байх ёстой. Эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргаж буй эрх зүйн акт шүүхэд маргаан шийдвэрлэх явцад нотолгооны ач холбогдолтой хэрэгсэл болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “...эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны...” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч... гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Ж.АМАРСАНАА ГИШҮҮД Л.РЭНЧИН Ч.ДАШНЯМ Ц.САРАНТУЯА Н.ЧИНБАТ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5