599 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тийм ч учраас Иргэний хуульд дээрх заалтуудыг тусгаснаас гадна 380 дугаар зүйлийн 2-т “Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно” гэж заасан. Эдгээр журам нь хуульд нийцсэн байх ёстой бөгөөд хэрэв хуульд нийцээгүй бол эрх зүйн актыг хэрэглэж болохгүй нь ойлгомжтой. 2.Иргэний хуулийн 3.5-д зөвхөн “нийтээр дагаж мөрдөх” эрх зүйн актыг хэрэглэж болохоор заасан бөгөөд энэ нь “хуульд нийцсэн байх” ёстой. Засгийн газрын 1997 оны 178 дугаар тогтоолоор “Яам, тохируулагч агентлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийг хянаж бүртгэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмын Нэгийн 2-т “Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичиг гэдэг нь яам, тохируулагч агентлагаас хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан тухайн салбарын болон улсын хэмжээнд байнга дагаж мөрдүүлэх заалт бүхий эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичиг /тушаал, тогтоол/-ийг хэлнэ” гэж заасан байна. Түүнчлэн яам, тохируулагч агентлаг нь зөвхөн хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон нөхцөлд нийтээр дагаж мөрдүүлэх эрх зүйн баримт бичиг гаргах ба нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн баримт бичигт тусгайлан эрх олгосон хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолын заалтыг үндэслэл болгон заавал дурдаж байх юм. Яам, тохируулагч агентлаг нь нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийнхээ эх хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд ирүүлж хуульд нийцсэн эсэхийг хянуулах үүрэгтэй бөгөөд хэрэв уг акт бүхэлдээ буюу аль нэг заалт нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн байвал Хууль зүй, дотоод хэргийн яамны дүгнэлтийн дагуу уг баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авах ёстой. Иймд хуулийн заалтыг үндэслэн, хуульд нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг шүүх хэрэглэснийг “хуульд захирагдсангүй” гэж үзэх үндэслэлгүй юм. 3.Д.Батболд гаргасан өргөдөлдөө: “...шүүгч хуульд захирагдана гэдэг нь хуулийг бүх нийтээр дээдлэх, хуулинд хэн боловч адилхан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5