Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

598 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүгнэлтийг хийж болно. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч ...гагцхүү хуульд захирагдана” гэсэн нь хуулиас өөр ямар нэгэн эрх зүйн актанд захирагдахгүй гэсэн санаа байгаа нь маргаангүй тул тэр нь Тавьдугаар зүйлийн 3-т заавал илрэх ёстой бөгөөд ийнхүү илрэхдээ мөн л өөр ямар нэг эрх зүйн акт хэрэглэхгүй гэсэн санаа тэнд гарсан байх ёстой гэсэн логик дүгнэлт хийхэд хүргэж байна. Тиймээс ч зөвхөн хууль хэрэглэх ёстойг бичиж үлдээгээгүй харин хэвшил болсон ойлголтон дээрээ үндэслэн түүний шалгууруудыг шууд тоочин нэрлэсэн байна. Иймд шүүх маргааныг шийдвэрлэхдээ легитемт шинж чанартай Парламентаас баталсан эрх зүйн актыг баримталж шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болж байдаг гэсэн тэрхүү сонгодог ойлголтыг Үндсэн хуулийн цэц шийдвэрээрээ дахин нэг тунхаглах байхаа гэж найдаж байна. Харин Иргэний хуулийн 3-ын 5-д тодорхойлсон этгээдүүдийн баталсан эрх зүйн актууд нь хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон хуулиа тухайн дэд актыг батлагч этгээд хэрхэн яаж ойлгож байгааг илэрхийлэх бөгөөд хууль хуулийн дэд актуудаар хэрэгжиж буйг, хуулиар ногдуулсан үүргээ албан тушаалтан биелүүлж байгааг л хэм хэмжээ тогтоох маягаар харуулдаг шинж чанартай. Үүнийг шүүхэд маргагч талууд нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа нотлох нотолгооны хэрэгсэл болгон ашигладаг. Шүүхийн хувьд хуулиа хэрэглэхийн тулд түүнээс иш татан ашиглаж нотлох баримтын түвшинд үнэлдэг зүй тогтолтой” гэжээ. Дөрөв.Улсын Их Хурлын даргын 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 175 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “1. Хууль тогтоогч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийг иргэний эрх зүйн аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд байнга тохиолддог асуудлыг шийдвэрлэх зорилгоор тусгасан. Зарим маргааныг шийдвэрлэхэд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хуульд тодорхой заагаагүй, төсөөтэй хэрэглэх хуулийн заалт байхгүй байх тохиолдол олонтаа гардаг. Нөгөө талаар иргэний эрх зүйн харилцааг бүхэлд нь хуулиар зохицуулах боломжгүй тул хуулиар шууд зохицуулаагүй харилцааг төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан актаар зохицуулах зайлшгүй шаардлагатай.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5