597 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэглэдэг практик тогтоолгохоор тэдгээрийг тайлбарлах үүрэг нэмэгдэнэ. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд хэрэглэж буй эх сурвалжаа янз янзаар ойлгож гарч буй шийдвэрийнх нь үр дүн өөр өөр байгаа үед Улсын дээд шүүх хуулийн дэд актыг тайлбарлахаас өөр аргагүй л болох болов уу. Мөн Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-ийн 4 болон Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт анализ хийхэд шүүх нь хуулийн дэд актуудыг бус гагцхүү хууль хэрэглэнэ гэсэн санаа гарч байна. Үүнд: 1.Хууль зүйн шинжлэх ухааны онолд аливаа эрх зүйн актыг хэрэглэж эрх зүйн шийдэл гаргагч нь тухайн эрх зүйн актыг тайлбарладаг гэсэн “аксиом” байдаг. Жишээ нь: Үндсэн хуулийг хэрэглэж эрх зүйн шийдэл гаргадаг субъект нь Үндсэн хуулийн шүүх бөгөөд Үндсэн хуулийг ганцхан Үндсэн хуулийн шүүх л тайлбарлах эрхтэйг бид мэднэ. Харин ердийн шүүх зөвхөн хууль хэрэглэдэг учраас тэдэнд хууль тайлбарлах бүрэн эрх олгогдсон байдаг. Энэ хоёр үзэгдлээс нэгдүгээрт, хэрэглэх эрх байдаг л бол мөн тайлбарлах эрх олгогдсон байдаг гэсэн дүгнэлт хийж болно. Хоёрдугаарт, хуулийн дэд актыг хэрэглэдэггүй учраас Улсын дээд шүүхэд түүнийг тайлбарлах эрх олгогдоогүй байна гэсэн логик дүгнэлт хийж болно. Энэ бол Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-ийн 4-өөс хийсэн дүгнэлт. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 нь өөрөө шүүх зөвхөн хууль хэрэглэх ёстойг тунхагласан шинж чанартай байна. Үүнийг тайлбарлахын тулд эхлээд хоёр ойлголтыг дурдах хэрэгтэй байна. 1.Шүүхээс хууль хэрэглэх зарчим нь шүүгч гагцхүү хуульд захирагдах зарчимтай холбоотойгоор урган гардаг гэсэн эрдэмтдийн үзэл бодолтой санал нэг байна. 2.Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3-ыг “эсэргээр нь уншвал” Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцсэн, албан ёсоор нийтлэгдсэн хуулийг хэрэглэх эрхтэй гэж бууж байна. Иймээс энэ заалт нь шүүх хууль хэрэглэх талаар заасан төдийгүй тэр нь ямар шалгууруудыг хангасан байхыг тодорхойлсон цорын ганц заалт юм. Хэрэв шүүгч гагцхүү хуульд захирагдах зарчимтай холбоотойгоор шүүхээс хууль хэрэглэх зарчим урган гардаг юм бол Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-ээс Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 урган гарсан байх ёстой гэсэн нэгдэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5