596 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мэдэл рүүгээ нөгөө хоёр нь адил функцээр шахсан, улмаар төрийн эрх мэдлийн гурван салааны дунд эн тэнцүү байр эзлэх шүүх эрх мэдлийн байр суурь доошилж гүйцэтгэх эрх мэдлийн байр суурь дээшилсэн мэт санагддаг. Ардчилсан нийгэмд шүүх эрх мэдэл хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлтэй эн тэнцүү байр эзэлж тэдгээрт хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах учиртай. Даян дэлхий, ардчилсан нийгмийн эрхэм нандин үнэт зүйлс болсон хүний эрх, эрх чөлөө шударга ёсны талаархи гомдол маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлүүлдэг журамтай. Энэ хосгүй ариун шударга, эгэл бус ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчих магадлал хамгийн өндөр байдаг захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг барьж маргааныг шийднэ гэдэг нь төр иргэнийхээ хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх үндэстэй нөхцөл байдал бий болгодог. Хэрвээ энэ хуулийн заалт хүчин төгөлдөр хэвээр үлдвэл дараах нөхцөл байдал үүсч болно. 1. Хууль тогтоогч иргэний хуулийн 3-ын 5-д заагдсан хуулийн дэд актуудыг хэрэглэхэд тавигдах шаардлагуудыг тоочихдоо “энэ хуульд нийцүүлэн гаргасан” гэсэн нэг шалгуурыг хуульчилжээ. Хэрэв хэрэглэх гэж буй хуулийн дэд актын нийцэн гарсан Иргэний хуулийн тухайн заалт өөрөө Үндсэн хууль зөрчсөн байсан тохиолдолд Иргэний хуулиар халхавч хийж уг дэд актууд шүүхийн хяналтаас гарах боломжтой. Ийнхүү хяналтаас гарснаараа захиргааны байгууллага, албан тушаалтны шударга бус үйлдэл, ашиг сонирхол Үндсэн хууль зөрчсөн хэм хэмжээнүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох аюултай. 2. Хуулийг бус түүнийг хэрэгжүүлэх талаар гаргасан хуулийн дэд актуудыг хэрэглэснээрээ салбарын болон салбар дундын хуулиудад суусан Үндсэн хуулийн үзэл баримтлал, тухайн хуулийн зарчим утга санаа бүдгэрч, шүүгч гагцхүү хуульд захирагдаж байгаа үзэгдэл нь улам бүр үгүй болох чиг хандлагатай болно. 3. Шүүгч гагцхүү хуульд захирагдах зарчимтай холбоотойгоор шүүх зөвхөн хууль хэрэглэж хэрэг, маргаан шийддэг зөв зүгт зүглэсэн шүүгч нар элдэв заавар журам, тушаал хэрэглэдэг болсноороо өмнөх тогтолцооны шүүхүүд шиг диктатурын байгууллага болох шинжтэй болно. 4. Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдийг хуулийн дэд актыг нэг мөр ойлгож зөв
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5