595 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Учир нь хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гэдэг нь нэгдүгээрт Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5-д тусгагдсан эрх зүйн хэм хэмжээний актыг тодорхойлоогүй байж. Хоёрдугаарт “нөхөн зохицуулна” гэдэг нь хувийн эрх зүйн харилцаанд оролцогчдын өөр хоорондоо харилцан тохиролцож хэм хэмжээ тогтоосон акт. Тэр хувь этгээдүүдийн хоорондын хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулдаг тийм иргэний нийгмийн шинж чанартай хувь этгээдүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан институт байжээ. Үүнийг эрх зүйн онолд эрх зүйн үйлчлэх асуудлын орчин буюу материаллаг эрх зүйн эх сурвалж гэж үздэг байна. Шүүх ч үүнийг хэрэглэх нь хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Иймд би Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх өргөдлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. Гурав. Д.Батболд 2002 оны 11 дүгээр сарын 25- ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Шүүх Засгийн газар, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны эрх зүйн актыг бус /цаашид хуулийн дэд акт гэж нэрлэнэ/ зөвхөн хууль хэрэглэх нь юун түрүүн төрийн эрх мэдэл хуваарилах зарчимтай холбоотой. Эл зарчмыг хүний эрх, эрх чөлөөг төрийн засаглалын дур зоргоос хамгаалах, ардчилсан төр засаг өөрөө туйлын зохион байгуулалттай байх шаардлагын язгуур үндэс бөгөөд хийх ажил, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн хил хязгаарыг туйлын тодорхой тодорхойлсон “Цааз” төдийгүй бас дээрх эрх мэдлүүд нь Үндсэн хуулиар тогтоогдсон өөрийн статусын үндсэн дээр органик хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд ажил хэргийн нарийн уялдаатайгаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэсэн ойлголтуудыг илэрхийлдэг гэж үздэг. Мөн түүнчлэн эрх мэдлүүд нь бие даасан байдалтай, бие даасан байдал нь хязгаартай байх ёстой. Өөрөөр хэлбэл хууль тогтоох эрх мэдлээс хуулийг зөвхөн тогтооно, гүйцэтгэх эрх мэдлээс зөвхөн хэрэгжүүлнэ, шүүх зөвхөн хууль хэрэглэнэ гэсэн агуулгатай зарчим гэж нийтэлсэн нь элбэг байдаг. Харин Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтаар төсөөлбөл өөрөөр хэлбэл, бидний маргааны хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл шүүхийн хэрэглэдэг, түүний цорын ганц “дарга” болох эрх зүйн актыг хоёулаа тогтоодог болчихлоо. Үнэндээ энэ нь Улсын Их Хурал, Засгийн газраар хязгаарлагдахгүй төрийн эрх бүхий байгууллагууд, албан тушаалтнууд гээд олон тооны субъектүүдээр нэмэгдлээ гэж ойлгож болохоор байна. Төсөөлж бичихэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нэмэгдсэнээр шүүх эрх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5