594 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтын “гагцхүү хуульд захирагдана” гэсэн хэм хэмжээг зөрчсөн байна. Учир нь шүүгч гагцхүү хуульд захирагдана гэдэг нь хуулийг бүх нийтээр дээдлэх, хуулинд хэн боловч адил тэгш захирагдах ёстой гэсэн өргөн багтаамжтай ойлголтын хүрээнд юуны түрүүнд шүүгч өөрөө багтаж байгааг илэрхийлдэг төдийгүй шүүгчийн бүхий л үйл ажиллагаа, эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг хуулиар тодорхойлогдож “зөвхөн хууль буюу парламентын баталсан актыг баримтлана гэсэн үг юм”. Нэгэнт хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь тэдний үйл ажиллагааны үндсэн хэсэг учраас энэ ажиллагаа мөн л хуульд захирагдана. Хууль нь шийдвэр гаргахад баримтлах ганц хэмжүүр нь болж, тэнд шүүгч зөвхөн хууль хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэж байдаг. Харин өөр бусад эрх зүйн акт хэрэглэвэл хатуу чанд үйлчлэх Үндсэн хууль түүний зарчим зөрчигдөх нь гэдэг нь маргаангүй мэт санагдана. Ийнхүү шүүгч зөвхөн хууль хэрэглэснээрээ л хуулинд захирагдсан болох бөгөөд хуулинд захирагдсанаараа л хараат бус байгаа нь харагддаг гэж бодож байна. Иймд Иргэний хуулийн дээр дурдсан заалтууд Шүүхийг өөр бусад эрх зүйн акт хэрэглэж болно хэмээн зааснаараа Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн үзэл баримтлалд нийцэхгүй байгаа бөгөөд “Шүүгч ...гагцхүү хуульд захирагдана” гэсэн хэм хэмжээг шууд зөрчсөн байна” гэжээ. Хоёр.Нийслэлийн Хан-Уул дүүргийн оршин суугч Д.Батболд 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийнхөө зарим хэсгээс татгалзах тухай өргөдөлдөө: “Миний бие 2002 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийн заалтууд Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна гэж өргөдөл гаргасан билээ. Гэтэл Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэсэн хэм хэмжээ нь анх өргөдөл гаргаснаас хойш хугацаанд хийсэн судалгааны явцад Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй болох нь тогтоогдсон юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5