Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

593 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2002.11.27 Дугаар 04 Улаанбаатар хот Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14 цаг 00 минут Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд Н.Чинбат /илтгэгч/, Л.Рэнчин, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв. Нэг.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд оршин суугч Д.Батболд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлаас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж мөн оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний шинэ хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “Хуульд заасан тохиолдолд Засгийн газар, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно” гэсэн заалтыг мөн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэсэн заалтуудыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5