590 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Учир нь Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалт нь гагцхүү хуулиар хязгаарлагдахаар Үндсэн хуулинд заасан иргэдийн өмчлөх эрхийг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлахаар болжээ. 2. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...болон өөрт...” гэсэн өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”; 2 дахь хэсгийн “хүнийг ...хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна” гэсэн заалт нь Компанийн тухай хуулийг бусад хуулиас дээгүүр тавьж, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хууль байсан ч компанийн хуультай л харшлаагүй бол хүчин төгөлдөр байж болох мэт ойлгогдохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС: Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2,4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Компанийн энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанийн эрх бүхий албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5