591 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гаргах эрхтэй”; 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Компанийн энгийн хувьцааны нэгээс дээш хувь эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 87 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”; мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ...хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна гэж үзсүгэй. 2.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлаж болно” гэсэн заалтын “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр... “ гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчсөн байх тул Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалтыг хүчингүй болгосугай. 3.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...болон өөрт...” гэсэн заалтад байгаа компанийн энгийн хувьцааны нэг хүртэл хувийг эзэмшиж байгаа иргэдийн шүүхэд хандах эрхийг хязгаарласан хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна”; “Хүнийг ... хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...болон өөрт...” гэсэн заалтыг хүчингүй болгосугай. 4.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байх тул Компанийн тухай Монгол Улсын хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5