589 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хувь нийлүүлэгчид тодорхой асуудлыг шийдвэрлэх арга замаа өөр хоорондоо харилцан тохиролцож түүнийгээ дүрэмдээ тусгах замаар цаашид тухайн асуудлыг шийдвэрлэх боломжийг хуулиар нээж өгч байгаа зохицуулалт юм. Харин Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1, 2; 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд нь хувь нийлүүлэгч тус бүр нь удирдлагаас гаргасан шийдвэр бүрийн талаар компанийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаад байх нь шийдвэр гаргах, бие даан үйл ажиллагаа явуулах зэрэгт хүндрэл үүсгэдэг тул дээрх хоёр хүчин зүйлийг тэнцүүлэх үүднээс энгийн хувьцааны нэгээс дээш хувийг эзэмшиж буй хувь нийлүүлэгчид энэхүү эрхийг эдлэхээр хуульчилсан юм” гэсэн тайлбар өгөв. ҮНДЭСЛЭЛ: Нэг.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Компанийн энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанийн эрх бүхий албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн заалт; түүнчлэн 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Компанийн энгийн хувьцааны нэгээс дээш хувь эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 87 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн заалтууд нь компанийн энгийн хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн компанид учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах асуудлыг зохицуулсан хэм хэмжээ байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хоёр.Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалт, 83 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...болон өөрт...” гэсэн заалт, 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2; Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалт; Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. 1. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр...” гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5