Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

588 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”; “Хүнийг ...хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг тус тус зөрчиж байна. 4. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн 03 дугаар дүгнэлт гаргажээ. Монгол Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар тогтоолд: “1. Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэснээс бусад заалт, 58 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2,3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. 2. Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн хуулийн 83 дугаар зүйл, 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн компанийн энгийн хувьцааны нэг хүртэл хувийг эзэмшиж байгаа иргэдийн шүүхэд хандах эрхийг хязгаарласан хэм хэмжээ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна”, “Хүнийг ... хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийн холбогдох заалтуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбямба Цэцийн хуралдаан дээр “Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн бус харин

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5