Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

587 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хувь нийлүүлэгчдэд саналаа явуулснаас хойш 30 ба түүнээс дээш хоног байхаар тогтооно”; 4 дэх хэсгийн “Хэрэв хувьчлалын дүнд хяналтын багцыг авсан бол энэ хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан заалт үйлчлэхгүй бөгөөд компани хувьцаагаа эргүүлэн авах асуудал нь энэ хуулийн 54, 55 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдана”; 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Саналын эрх бүхий энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгч нь ээлжит хурал хуралдахаас ажлын 45 ба түүнээс дээш хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал гаргах, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3; Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Арван зургадугаар зүйлийн 3/, 14/; Арван есдүгээр зүйлийн 1; Дөчин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна. 2. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлаж болно” гэсэн заалтын “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчиж байна. 3. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Компанийн энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанийн эрх бүхий албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”; мөн зүйлийн 2 дах хэсгийн “Компани болон түүний энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компани болон өөрт учирсан хохирлыг энэ хуулийн 81 дүгээр зүйлийн 6-д заасан этгээдээр нөхөн төлүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэсэн заалт; түүнчлэн 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Компанийн энгийн хувьцааны нэгээс дээш хувь эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 87 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн заалтуудад байгаа Компанийн энгийн хувьцааны нэг хүртэл хувийг эзэмшиж байгаа иргэдийн шүүхэд хандах эрхийг хязгаарласан хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5