Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

586 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж байх тул ... энэ асуудлыг хянан шийдвэрлэж Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйл нь миний үзэж байгаагаар Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2; Арван дөрөвдүгээр зүйлийн 2; Арван зургадугаар зүйлийн 3; Арван есдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж байна... Миний энэхүү өргөдөлд дурдсан нэхэмжлэлээр Үндсэн хуулийн маргаан үүсгэж хянан шийдвэрлэж өгөхийг гүнээ хүсье” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, “1. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлаж болно” гэсэн заалтын “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэснээс бусад заалт; 58 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан өдрөөсөө хойш ажлын 60 хоногийн дотор багтаан бусад хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн 6 сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал болгох үүрэгтэй”; 2 дахь хэсгийн “Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан саналыг гаргаагүй бол уг этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрх эдлэхгүй. Бусад хувь нийлүүлэгчдийн хувьцааг худалдан авах саналыг хувь нийлүүлэгчдийн хурлын зар мэдээг хүргэдэг аргаар хувь нийлүүлэгчдэд мэдэгдэнэ. Хувьцаат компанийн хувьд Үнэт цаасны хороо болон Хөрөнгийн биржид энэ мэдэгдлийг нэгэн адил хүргүүлнэ. Энэ саналд хяналтын багц хувьцааг худалдан авсан этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн овог, нэр, хаяг, тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тоо, худалдан авах үнийн санал болон саналыг хаах эцсийн хугацаа зэргийг тусгасан байна”; 3 дахь хэсгийн “Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан саналыг гаргахдаа уг саналыг хаах хугацаа нь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5