585 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2002.11.13 № 03 Улаанбаатар хот Компанийн тухай хуулийн зарим заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15 цаг 30 минут. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Ж.Болдбаатар, Л.Рэнчин, Д.Чилхаажав /илтгэгч/, Н.Чинбат, Ч.Дашням, В.Удвал, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суугч Г.Алтан, Чингэлтэй дүүрэгт оршин суугч Ө.Мөнхтуяа, Баянзүрх дүүрэгт оршин суугч Д.Ламжав нарын өргөдлөөр үүссэн Компанийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргасан иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба, Х.Балсандорж нар оролцов. Иргэн Г.Алтан, Ө.Мөнхтуяа нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйл нь ... Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3; Арван дөрөвдүгээр зүйл; Арван зургадугаар зүйлийн 3, 14; Арван есдүгээр зүйлийн 1; Дөчин долдугаар зүйлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5