579 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхийн олон улсын пактын 4 дүгээр зүйл, холбогдох бусад зүйлийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл үгүй байна. 2. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалт; 83 дугаар зүйлийн 1, 2; 87 дугаар зүйлийн 2; 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2; Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохих заалтыг зөрчсөн болох нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдож байна. 1) Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2) Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 1, 2; 87 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэг хүртэлх хувийн хувьцаа эзэмшигч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байхаар заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”; 2 дахь хэсгийн “Хүнийг ...хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн “Банкны тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцсэн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан шийдвэрээрээ Монгол Улсын иргэн ямарваа хязгаарлалтгүйгээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг нотолсон билээ. 3) Компанийн тухай Монгол Улсын хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдож байна. Аливаа хууль Үндсэн хуульд харшлахгүй байх нь Үндсэн хуулийн чухал шаардлага, зарчим юм. 3.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны мэтгэлцээний явцад иргэн Д.Ламжав Компанийн тухай хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5