580 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 58 дугаар зүйл Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээсээ татгалзсан тул энэ талаар дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэв. 4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн зөвлөлдөх тасалгаанд болсон хуралдааны үед Цэцийн гишүүд Компанийн тухай Монгол Улсын хуулийн 58 дугаар зүйлийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй ч боловсронгуй болоогүй тухай олонтаа тэмдэглэснийг дурдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлаж болно” гэсэн заалтын “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэснээс бусад заалт; 58 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан өдрөөсөө хойш ажлын 60 хоногийн дотор багтаан бусад хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн 6 сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал болгох үүрэгтэй”; 2 дахь хэсгийн “Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан саналыг гаргаагүй бол уг этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрх эдлэхгүй. Бусад хувь нийлүүлэгчдийн хувьцааг худалдан авах саналыг хувь нийлүүлэгчдийн хурлын зар мэдээг хүргэдэг аргаар хувь нийлүүлэгчдэд мэдэгдэнэ. Хувьцаат компанийн хувьд Үнэт цаасны хороо болон Хөрөнгийн биржид энэ мэдэгдлийг нэгэн адил хүргүүлнэ. Энэ саналд хяналтын багц хувьцааг худалдан авсан этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн овог, нэр, хаяг, тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тоо, худалдан авах үнийн санал болон саналыг хаах эцсийн хугацаа зэргийг тусгасан байна”; 3 дахь хэсгийн “Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан саналыг гаргахдаа уг саналыг хаах хугацаа нь хувь нийлүүлэгчдэд саналаа явуулснаас хойш 30 ба түүнээс дээш
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5