Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

578 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл боловсронгуй биш байж болох юм” гэж мэтгэлцээний үеэр тайлбар хэлэв.Үүнтэй холбогдуулан “Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоол хүчинтэй үйлчилж байгааг нотлов. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Аливаа тэгш байдал нь тэгш биш байдлыг бий болгодог. Байгалиас хүн хүний чадвар өөр учир тэгш байдал олгосны дараа тэгш биш байдал бий болдог. Үүнийг нийгэм анхаарч тэгш байдлыг бий болгох хуулийн зохицуулалт хийдэг”; “Хөрөнгийн зах зээлд орж ирснээр үнэт цаасаар гэрчлэгдсэн хөрөнгийг захиран зарцуулах буюу арилжааны харилцаанд орж, өмчлөх эрх шинээр бий болж байна. Компанийн тухай хуулийг боловсруулах хэлэлцэж батлахдаа эхнээсээ цөөн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах зорилго тавьсан юм”; “Өмчлөх эрх абсолют эрх боловч газар, орон сууц, компани зэрэг тодорхой асуудлаар олон хүн нийлж өмчлөх тохиолдолд өмчлөх эрхийг хязгаарлаж болно. Энэ хуулийн хувьд саналаа нийтэд зарлаагүйн төлөө хариуцлага болгож эрхийг нь хязгаарлаж байгаа юм. Энэ бол үүргээ биелүүлсэн бол эрх нь үүсэх болзолт факт юм. Хуулиар оноосон үүргээ биелүүлмэгц түүнийг сэргээж болно”; “Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 7; төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн заалтыг энд дурдах шаардлагатай”; “Төрийн өмчийг хувьчилж байгаа үед тусгай болзол тавихгүй байх нь зөв юм” гэсэн тайлбар хийв. ҮНДЭСЛЭЛ: 1. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэснээс бусад заалт; 58 дугаар зүйл; 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Саналын эрх бүхий энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгч нь ээлжит хурал хуралдахаас ажлын 45 ба түүнээс дээш хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал гаргах, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3; Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Арван зургадугаар зүйлийн 3), 14); Арван есдүгээр зүйлийн 1; Дөчин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн Компанийн тухай хуулийн дээрхи заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. Мөн дээрхи заалтууд нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Эдийн засаг, нийгэм, соёлын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5