Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

577 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үүсэхээс татгалзсан шийдвэр хүчинтэй байгаа тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 13 тоот тогтоол гаргасан байна. Дөрөв. Иргэн Д.Алтан, Ө.Мөнхтуяа нар 2002 оны 5 дугаар сарын 2-ны өдөр, иргэн Д.Ламжав 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Бидний өргөдөлд дурдсан нэхэмжлэлээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан Цэцийн гишүүн Н.Чинбатын 2002 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаар Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж магадлал гаргаж өгнө үү”. Д.Ламжав “Цэцэд маргаан үүсгэхээс татгалзах болсон Цэцийн гишүүн В.Удвалын 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 13 тоот тогтоолын эрх зүйн үндэслэл нь Цэцийн гишүүн Н.Чинбатын 2002 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 9 тоот тогтоол хүчин төгөлдөр байгаа явдал гэж ойлгож байна. Иймд миний 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлөөр Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаар Цэцийн бага суудлын хуралдааны магадлал гаргаж өгнө үү” гэжээ. Тав. Үндсэн хуулийн цэцийн даргын 2002 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 5 тоот хуралдааны бүрэлдэхүүн томилох тухай тогтоолоор 2002 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Цэцийн бага суудлын хуралдааныг Цэцийн гишүүн Д.Чилхаажав даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэйгээр иргэн Г.Алтан, Ө.Мөнхтуяа, Д.Ламжав нарын өргөдлийг хянан хэлэлцэж: Иргэн Г.Алтан, Ө.Мөнхтуяа, Д.Ламжав нарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийн дагуу Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай 3 тоот магадлал гаргасан байна. Зургаа. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Содхүү, Д.Сугар нар “Хувьцаа гаргагч түүнийг худалдан авагчийн хоорондын харилцаа нь анхдагч зах зээлийн хүрээнд гарч ирж байгаа зүйл”; “Өмнөх парламентийн үед батлагдсан компанийн тухай хууль нь нийгмийн шударга ёсыг тогтооход чиглэгдсэн байх бөгөөд энэ утгаараа Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж ойлгож байна, гэхдээ уг хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсэг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5